Сургаалт Үгс 18:21
Joomla gallery by joomlashine.com
xmas
fmcc disciples.jpg
usan_batalgaa_20110629_1400889728.jpg
http://fmcchurch.org/images/xmas/usan_batalgaa_20110629_1400889728.jpg
bibl.jpg
|
Дерек Принсийн "Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных!" номын 90-р тал дээр "Эрх мэдэлтэн" гэсэн бүлэг бий. Тэнд аав хүн үр хүүхдүүдийнхээ амьдралд ямар их нөлөөтэйг бичсэн хэсгээс та бүхэнд товч өгүүлье: "Эр нөхрийн гэргийнхээ дээр тогтоох эрх мэдлээс хол аугаа эрх мэдэл бол үр хүүхдийнхээ дээр тогтоох аавын эрх мэдэл юм. Энэ болбоос бүх эрх мэдэл бүхий харилцааны хамгийн гол суурь бүлгээ. Үнэн хэрэгтээ энэ нь Тэргүүн болох Бурхан Ааваас Хүүд хандах мөнхийн харилцааны өргөжилт юм. Аавын ерөөл сайн сайхныг төрүүлэх хязгааргүй чадвартай байдаг шигээ, хараал нь мөн мууг төрүүлэх эн тэгш чадвар агуулна. Зарим үед ийм хараалыг санаатай шивших ч бий. Гэхдээ ихэвчлэн нөхөр эхнэрийн харилцаанд байдагтай адил аавынх нь санаандгүй хэлсэн үгс үр хүүхдэд нь хараал болж буух тал бий. Одоо миний хэлэх жишээ бүр нь миний биечлэн уулзаж явсан хүмүүсийн амьдралын бодит үнэнийг агуулсан болно. Гурван хүүтэй аав байжээ. Аав ууган хүүдээ анхны үр учраас амь байдаг. Отгон хүү нь ер бусын авъяас чадвартай, хүмүүсийн хайрыг татах билэгтэй байв. Харин дунд хүүд эдгээр чанарын аль нь ч байсангүй. Тэрбээр эцэгтэйгээ таарамж муутай байдагтаа шаналавч, дотроо л хадгалдаг байв. Улмаар аав нь өөрийнхөө хэзээ ч шийдэж чадаагүй сул талаа хүүгээсээ олж хараад, байнга чичлэн шүүмжилнэ. Өөрийгөө буруутгаснаас, хүүгээ яллах нь түүнд арай зовиургүй байжээ. Энэ бүхний үр дүнд хүү аавынхаа тааллыг хэзээ ч олсонгүй. Тэрбээр аавдаа таалагдах гэж мэрийхээ ч болив. Харин аав нь хүүгийнхээ энэ байдлыг зөрүүд зан гэж хөрвүүлнэ. “Чи хичээх ч үгүй байгаа биз дээ! Залхуу амьтан! Энэ хэвээрээ чи өөдлөхгүй дээ!” сэлтийн үгсээр дургүйцлээ илэрхийлэх нь улам л олдов. Насан турш ороож мэдэх муу ёрын хувь тавилан хүү дээрээ дуудаж буйгаа аав огт ухаарсангүй. Аавынхаа хэлсэн хөнөөл бүхий сөрөг, шүүмжит үгсээс болж амьдрал нь хазайсан олон эртэй би уулзаж явлаа. Эдгээр уулзалтын үр дүнд би, иймэрхүү үгс нь угтаа хараал болохыг ухаарч ойлгосон юм. Цагийн урсгал тэдний үр нөлөөг хугаслахгүй. Хүүхэд ахуйд нь хэлсэн аавынх нь үгс нас тогтсон эрчүүдийн амьдралыг нэрвсээр байж болох. Үүнийг хараал мөн болохыг хүлээн зөвшөөрч, Бурханы жорыг хэрэглэх нь энэ бүхнийг шийдэж чадах цорын ганц үр дүнтэй арга мөн. Жэк Мэри, Жим Жэйний түүх янз бүрийн хувилбартай байсантай адил, энэ тохиолдолд ч бас хувилбар бий. Жишээлбэл, уран гартан аавд ямар ч гарын дүйгүй хүү заяажээ. Хэд хэдэн ажлыг бантагнуулж орхисны дараа аав нь хүүдээ “хоёр гарт!” хэмээн дуу алдав. Аав нь бухимдаж бус, хошигнож хэлсэн ч байж болно. Гэвч энэ үгс хүүд нь үр нөлөөгөө үзүүлэх л болно. Гучин жил өнгөрлөө ч, тэрбээр хамгийн энгийн ажил хийхдээ ичгүүр юмуу айдаст автсаар байж болох. Амьдралынх нь хамгийн урагшгүй тал энэ л болов. Гэтэл хүү ур чадвар хомсдоо бус, харин өөртөө итгэх итгэл дутсандаа ийм байдалд орсон байж болох. Хүүхэд байхад нь аавынхаа санаандгүй хугалсан итгэлийг хөвүүн сэргээн босгож хэзээ ч чадаагүй ажээ. Охид ч бас аавынхаа сөрөг үгийн нөлөөнөөс болж зүдэрч болно. Тухайлбал нүүрэн дээр туурсан батгаа нуух гэж элдэв оо тос түрхлэн, өглөө бүр толиныхоо өмнө хэдэн цагаар эргэлдэх охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр хүлээж буй аав охиныхоо цагаа барьдаггүй байдалд асар их цухалдах болов. Нэг өдөр охин нь оройтдог цагаасаа ч хоцорсон тул аавын уур савсан: “Шал дэмий цаг барсан юм хийх юм” хэмээн зандраад, “Ер нь наадах чинь хэзээ ч арилахгүй дээ!” гэж үг буулгав. Хорин жилийн хойно хань ижил, үр хүүхэдтэй болсон охин нь батгаа нуух гэж цөхсөн хэвээрээ л үлджээ." Үр хүүхдэдээ өгч чадах хамгийн том бэлэг бол аав ээжийн ерөөл юм шүү. Үр хүүхдээ өдөр бүр ерөөж байгаарай! Дерек Принсийн энэ номыг эцэг эх та бүхнийг заавал уншихыг уриалж байна. Анхны Монгол Христиан Сүмийн хамт олны шинэ жилийн цэнгүүнээс хийсэн бичлэг, сурвалжлагаа Калифорнийн Монголчууд студи үзэгч та бүхэндээ хүргэж байна. ФМСС нь 2003 оноос эхлэн Оакланд дахь Солонгос сүмийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2005 оноос эхлэн албан ёсоор бие даан ажиллах болсон байна. Тус сүмийн Залуучуудын хэсэг нь энэ жилийн шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулжээ. Ингээд та бүхэнд тус сүмийн хамт олны шинэ жилийн цэнгүүнийг толилуулья.
Эзэний Сүнс бидэнд генийн өөрчлөлт хийнэ. Эцэг эхийн гениэр дамжуулан өвлөн авсан мэдээлэл, мөн эхийн хэвлийд бий болсон цагаасаа сонссон мэдэрсэн нь өөрийн генид хадгалагдан үлдсэн бүх сөрөг болон эерэг мэдээлэл бидний бодол санаанд үргэлж нөлөөлж байдаг ба бидний сэтгэлгээ, сэтгэл хөдлөл нь тэдгээрийн дагуу хэлбэржигдсэн бөгөөд зан чанар, зуршил, хандлага үзэл бодол болон нөлөөлсөөр байна. Мөн эцэг эхээс гадна хэн нэгэнээр дамжуулан үйлдлээр болон үгээр нөлөөлж буйг хүлээн авсан сөрөг болон эерэг мэдээллүүд ч хадгалагдан нөлөөлсөөр байна. Өөрөөр хэлбэл бидний оюун бодол ба сүнсэнд тарисан зүйлс таслагдаагүй л бол ургасаар ба үржиж байдаг. Үүний нэг тод жишээ бол Библийн хуучин гэрээнд хаадын түүхээс үзвэл эцэг эх нь юу үйлдэж байсан үр удам нь яаг тийнхүү давтан үйлддэг.
Харин Эзэн бидний генид өөрчлөлт шинэчлэл хийхийг хүсч байна. Эзэн генийн шинэчлэлийг хийх болно. Эзэн бидний генийг Христ Есүсийнхээр солих болно. Та бол шинэ бүтээл гэж хэлэгдсэн. Шинэ бүтээл гэдгээ хүлээн зөвшөөрөхдөө бас бүтээлчээр хандах ёстой юм. Шинэ гэрээнд Есүст хүмүүс итгэсэн ч хуучин сэтгэлгээгээрээ хандаж байсан зүйлсүүд бий. Тэгвэл бид Бурханы үгийн дагуу Танд өгөгдсөн Эзэний үгийн эрх мэдлээр та өөрлөлтийг өөртөө сулла. Эзэний үгэнд эрх мэдэл байдаг бөгөөд түүгээр бүх зүйлсийг бүтээсэн бөгөөд бас өөрчилдөг, эдгээдэг та мэдэх буйзаа. Эзэний үг амьд бөгөөд үлэмж үр нөлөөтэй бөгөөд хоёр талдаа иртэй сэлэмнээс илүү хурц ба сүнс хийгээд сэтгэлийг, үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай юм. Еврей 4:12. Та Эзэний үг ба ойлголтын дагуу Эзэний Сүнстэй хамт амаараа өөртөө тунхаглаж, бас өөртэйгөө ярьж, өөрийгөө оюун бодлоо дасгалжуулан өөртөө итгүүл. Итгэл нь сонсохоос сонсох нь Христийн үгээр гэсэн. Эзэний амралтруу ор. “Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амрасны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм. Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээев Христийг таньж мэдэх тусам хүлээн зөвшөөрч амрах болно. Хөвчирсөн бүхнээ суллах болно. Сүнсээр явбал амрах болно. Сүнснийхийг ойлговол амрах болно. Сүнснийхийг харах юм бол амрах болно. Еврей 4:9-11 Эзэний хүмүүс амралтын талаар ойлгох бас суралцах хэрэгтэй. Амарч сур. Сүнсээр харахыг гуй. Харж байгаа хүн, Ариун Сүнсний бодол байгаа хүн амардаг. Та юун дээр харахгүй байна вэ? Есүс сохор хүмүүсийг хараа оруулсан тухай олон бичигдсэн. Фарисайчуудад ч хэлэхдээ та нар өөрсдийгөө харж байна гэдэгт харахгүй байна гэдгийг сануулан хэлсэн. Эзэний амралтын ойлголтыг асуу. Амралтын талаар хольцтой ойлголтыг ялгаж өгнө. Миний хүмүүс миний дотор амрах гэж юу болохыг ойлгуулах болно. Амралт гэдэг нь зөвхөн бие мах бодийн амралтыг хэлээгүй. Хүн олон зүйлийнхээ төлөө амраагүй байдаг. Учир нь зарим зүйл нь Бурханых болоогүй өөрийнх хэвээр байгаа учраас. Амралтын ойлголт сэтгэлгээг Эзэний Сүнс заах болно.
Бурханы ивээлийг авахыг хүссэн ч хүнийхээр зогссоор байгаа зүйлсийг мултлах болно. Хүний зогсож байгаа болгоныг мултлах болно. Иаков Бурхантай барилдахад Бурхан түнхийг нь мулталсан. Хүнд тулгуурлахгүй болно. Эхлэл 32:24
Хүнээр дүүргэгдсэн болон өөрөө эхэнд нь байгаагаа Эзэний оршихуй тод ялгаж өгнө. Сүнс харуулах болно.
Цаг үеийн боломжоо бүү алд. Цагийг анзаар. Монгол улсын цаашдын хувь тавилангийн хувьд зөв байр суурин дээрээ байрлах шийдвэрлэх цаг ирж байгаа тул Эзэн таныг дуудаж байна. Боломжоо бүү алд. Естер ба Мордихай эгзэгтэй цаг үеийн боломжоо алдаагүй. Мордихай зөв цагтаа хаалган дээрээ байж хорон муугийн хуйвалдааныг сонсон илчлэж Естертэй хамт нураасныг сана. Естер 2:21-23. Сүнс харанхуйд нуугдсаныг илчлэх болно. Та санаа нэгдсэн хамтрагчдынхаа хамт нууцаар тохирсон хуйвалдаануудыг нураах болно.
Та болон таны Сүнсэн санаа нэгдсэн найзууд ба хамтрагчдынхаа хамт улс орноо захирна. Танд тэнгэр газар дээрх бүх эрх мэдэл Есүсийн хамт өгөгдсөн. Та Түүний хамт хаанчлана гэдгээ хүлээн зөвшөөрдөг бол тийнхүү болох болно. Газар дээрх эрх мэдэл ба бодлогын зүг чиглэл, шийдвэр хүний засаг захиргааны удирдлагад байдаг бус үнэндээ таны гарт байна. Эзэн танд өгсөн. Эзэнээс танд өгсөн эрх мэдэл болон цөөн хэдэн үгээр өчих оновчтой залбирлын үр нөлөөндөө итгэ. Итгэсэн ба тунхагласан ёсоор тань бүтэх болно. Хараах эсвэл муулах бус ерөө. Улс, засаг захиргааны төлөө байнга илчлэл, илэрхийлэл аван залбирах цаг байна. Та залбирлаараа улс орноо удирдах болно.
Эв нэгдэл , байгаа оносон зөв бодлоор тэвчихэд амархан байх ба харилцаагаа хадгалж авч үлд. Буруу зөвийг шүүхээс илүү бие биенээ хайрла. Хайран дотор хэн, юу нь үнэ цэнтэй болохыг ялгах болно. Хэнд итгэж, хэнтэй хамт байгаагаа сана. Түүний мөн чанаруудыг санаж, Ариун Сүнстэй хамт төсөөлөн бод. Хэнд итгэснээ, Хэнтэй хамт алхдаг гэдгээ дахин Түүний мөн чанаруудыг санан бод. Амьдрал чинь Түүнийх бөгөөд Түүгээр төлөвлөгдсөн. Тиймээс бүх зүйлд таларх, сэтгэл хангалуун бай, амар. Түүний үнэ цэнийг төсөөлөн бод. Түүнийг бодоход сэтгэл хангалуун байдал ирнэ. Туулсан бүх зүйлээ Түүний нүдээр харж Түүнтэй хамт бод. Учир нь Түүний бодол илүү гүн, Түүний зам илүү өндөр гэдгийг харах болно. Харамсах ба сэтгэл хангалуун бус байдал нурах болно.
Бүх зүйлд Түүний дотор амар. Таны хувь аль хэдийн бэлтгэгдсэн. Хэн ч гар хүрэхгүй, өрсөлдөхгүй, тэмцэлдэхгүй. “ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм. Та миний хувь ногдлыг тэтгэдэг. Надад тааламжтай газарт зураасуудыг татжээ. Миний өв үнэхээр САЙХАН.” Дуулал16:5-6.
Харамслын зангууг тасал. Харамслын зангуу урагш явахад, шинэчлэгдэхэд саад болно. Тиймээс харамслын зангууг тасдан хая. Тэр чамайг буруутгахгүй. Тэр чамайг босгон цааш авч явахыг хүсч байна. Түүний сайны улмаас бид урамшин буруугаас эргэн Түүнрүү урам зоригтой эргэнэ. Түүний сайныг амсах үед айдсаар биш, буруутгалаар биш, харин хайраар, Түүний өгөөмөр зүрхэнд баярлан урам зоригтой дахин босож Эзэнтэй хамтдаа алхах болно. Учир нь Тэр хүн шиг хандахгүй, тэмцэлдэхгүй.
Эзэн Бурханаа мэдсэн хүн арслан мэт үлэмж зоригтой болно.
Эзэн өөрийн хүнийг нарийн олсон дээр тэнцвэржүүлэгч саваатай явуулахыг хүсч байна. (Яг циркчин адил). Сэтгэлийн хөдөлгөөн дээрээ тэнцвэртэй байх талаар суралцаж, хэрсүүжүүлэгдэхийг Эзэн өөрийн хүмүүст сануулж байна. Итгэлийн нарийн замаар алхахтай энэ нь бас хамаатай. Мөн энэ тал дээр Эзэний сайнд найдаж итгэх хэрэгтэй.
Аливааг хулгайд бүү алд. Бодлоо, амлалтан дээр тулгуурласан итгэлээ, ариун байдлаа, харилцаагаа, цагаа, зөв цагтаа зөв газраа зөв зүйлээ үйлдэх гэх мэт хулгайд юу алдаж байгаагаа, юунд самуурч байгааг анзааруулахыг Ариун Сүнснээс гуйж бод. Лук12:39 “Үүнийг ойлгогтүн! Юу гэвэл хэрэв гэрийн тэргүүн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэн бол гэрээ ухуулахгүй байхсан.
Ямар ч зүйлд сэтгэлийн хөдөлгөөнөөр шууд үйлдэл хийх, шийдвэр гаргахаас татгалзах хэрэгтэй. Үүнд бас Сүнсээр сонор соргог байдал чухал. Алив болж байгаа зүйлд хүний мөс чанар, хэмжээсээр бүү ханд. Яаран бүү дүгнэлт хий. Хүн үйлдэл дээр анхаарал тавидаг бол Эзэн учир шалтгаанаар нь авч үздэг. Өөртөө бүү мэргэн бол харин Эзэн санаа болон хүслийг мэд. Нөхцөлд байдалтайгаа бүү хэлэлц, нөхцөл байдлаас хамааралтай бодолд автах бус Бурхан бол төгс хүчит Бурхан гэдгийг зүрхэндээ оруулахыг Эзэний Сүнснээс гуй.
Хяналтын сүнсний заль, урхинд орохоос болгоомжил. Аливаад хүнийхээр бүү болгоомжил. Хүний болгоомжлол нь итгэлгүй байдал бөгөөд муу сүнсэнд ашиглуулах боломж ч болох үе бий. Эзэний сүнсээр болгоомжил. Эзэний Сүнсээр хий. Тэр бол сайн зохицуулагч гэдэгт итгэ. Тэнгэрийн цаг хугацааг ойлговол байгаа онох ба товчилно. Түүний цаг хугацааг анзаар. Бидний цаг үргэлж одоо, харин Түүний цаг бидний тооцооллоор бус юм. Тэр таны цаг хугацааны аврал. Эзэн бидэнд цаг хугацаагаа хэрхэн нөхөж авахыг зааж өгнө. Тэнгэрийн цаг хугацааг таньж ойлгох нигүүслийг гуйгаарай.
Эзэн ялгаж өгөхийг хүсч байна. Хүний гаргасан алив дүрэм журманд баригдсан зүйлсийг сүнсээр ялган салга. Ариун байгтун! Урагш явахад саад болж буй үзэл бодлын ханыг Сүнс илчлэхийг хүсч байна. Өөрийн бат итгэж буй хана мэт босгосон үзэл бодолоо Ариун Сүнсний өмнө тавьж Түүгээр ялган тань. Хүний ариун байх ойлголт Бурханы ариуны талаарх ойлголт хоёрыг ялган салгахыг Эзэний Сүнснээс асуу. Хүний хэмжүүрийг Бурханы хэмжүүртэй бүү холь. Өөрийн оюун ухаанд өчүүхэн ч бүү найд бүх зүрхээр Эзэнд итгэ. Итгэл нь сонсохоос. Харсан ба сонсоноор бүү шүү. Эзэний Сүнстэй хамт бод. Ариун байгтун! Эзэндээ нийцсэн аливаа зүйлд хэрэглэгдэхүйцээр Эзэн өөрийн хүнийг хэрэглэхийг хүсч байна.
Бүх зүйлд бүх зүйл болох гэсэн гол дүр, үүрэг ролиос татгалз. Эзэн эргэн тойронд тань байгаа хүмүүсээр тань давтагдашгүй амийн булаг бас урсгана. Хүмүүсийн талаар болон эргэн тойрны талаар Ариун Сүнсний өмнөөс үүргийг гүйцэтгэх гэж бүү оролд. Багаар хэрхэн хамтран тоглохыг дахин бясалган бод.
Энэ цаг үед эхэнд байсан нь сүүлд орж, сүүлд байсан нь эхэнд орно. Эзэн ААВ-ын сайн сайхнаар таныг дүүргэхийг хүсэж байна. Аавын дотно, сайн сайхныг амссан нэгэн өөрчлөгдөнө. Өөрийн сайн дотор, дотно нөхөрлөл дотор илэрхийлж байна. Хүүгийн эрх чөлөөг амс. Түүнээс асуу.
Бурханд таалагдах гэсэн хүний хүчин чармайлтаасаа эрх чөлөөгөө боогдуулж, зангирах, залхаж ядрах, төөрөлдөх, бусадтай харилцах харилцаагаа ярвигтай болгох, албадлагаар өөрийгөө болон бусдыг хүчлэн хүндрүүлж, ядрааж байгаа бол Эзэний Сүнсээр нягтлуулаарай. Илүү хялбар, хөнгөн, товч арга замыг Эзэний Сүнс харуулана. Бурхан чамтай найзлахыг хүсч байна. Гуйн залбирахаас илүү Бурхантай найзалж ярилц. Бурхан аав дотно найз тань гэдгээ амсуулахыг хүсч байна. Үйлчлэгч байр сууриас илүү найзын үүднээс харилц. Яаж найзлахыг, бас бүтээлчээр найзлахыг гуй.
Учир нь Эзэн бол баяр хөөрийн сайн дотно найз бас ААВ. Тэр чамаас хариуцлага, шаардлагыг эхэлж асуух биш харин Түүний дотно хайрын харилцаанд дуудаж, үүнээс алив зүйлсийн талаарх хольцтой ойлголтын ялгааг таниулж өгнө. Хүү нь эсвэл охин нь болсон танд Бурхан аав хаана ч байсан таньтай дотно ойр байгаагаа мэдрүүлж байна. Магтаалын ая дотор эсвэл чимээгүй тайван орчинд, гудамжинд ганцаар Бурхан аавтай ярьж алхан найзлах үедээ цэнэглэгдэх болно.
Түүний дотор амар. Түүнтэй найзлах цагаар чи Түүнд улам хайртай болно, татагдана, салахын аргагүй юмаа гэдгийг өөрийн эрхгүй зүрхээрээ хүлээн зөвшөөрөнө. Түүнтэй дотно нөхөрлөх үгээр хэлшгүй ер бусын амттай. Үгээр хэлшгүй гоо үзэсгэлэнт ариун, хайрын оршихуйд нь зүрх чинь, үзэл бодол чинь шинэчлэгдэнэ, Бурхан аавд улам татагдана. Тэгээд хүчээр ба албадлагаар дагахгүй. Харин баяр хөөртэйгөөр үйлчлэхийг чи өөрөө хүснэ. Мөн хүний санаа болон Бурхан аавын санааг тод ялгана.
Хурц харж, ялгахын төлөө залбирахыг сануулж байна. Зуучлан залбирагчид дунд буй Эзэнд таалагдахгүй хольцтой зүйлс цэвэрлэгдэнэ. Езебел сүнсний нөлөөллийг тод харуулана. Энэ талаар залбирахыг сануулж байна.
Монголын улс төр Монголын улс төр, эдийн засгийн талбарт шинэ үе босож байна. Энэ шинэ үе хуучин үеийг ганхуулана, сугална. Хорон мууг Эзэн гэрэлд гаргана. Хорон муу хүний нууцалсан зүйлс ч ил гарна. Хорон хүн өөрийн хорон мууд өлгөгдөнө. Монголын баялагаар бардамнах бардамнал нь даруу болгогдоно.
|
АНУ Калифорниа мужийн Оакланд хот дахь Xристийн Монгол чуулганаас (FMCC) сүүлийн 4 дэх жилдээ зохион байгуулж буй волeиболын тэмцээн маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө.Нийт эрэгтэй Загаа ахлагчтай Жигүүр ,Одсайхан ахлагчтай Цоглог , Цэнгүүн ахлагчтай Салмон, Лууяа ахлагчтай FMCC -1 , Отгонбаяр ахлачтай FMCC-2 , Ижилээ ахлачтай FMCC-3 6 багууд , эмэгтэй Гантуяа ахлагчтай Хоёулаа хүү , Эрка ахлагчтай Оакланд , FMCC 3 багууд хоорондоо маш өрсөлдөөнтэй тоглосоноос: ЭРЭГТЭЙ I байр - Цоглог II байр - Жигүүр III байр- FMCC -2 ЭМЭГТЭЙ I байр - Хоёулаа Хүү II байр - Оакланд III байр - FMCC багууд тус тус шалгарлаа. Оакланд дахь Христийн Монгол Чуулганаас (FMCC)жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа 4 дахь удаагийн волейболын тэмцээнийг энэ жил 10 сарын 15-ны хагас сайн өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Бэй Аэриагийн Монголчуудын дунд волейболын спортыг дэлгэрүүлэх, улмаар энэ спортоор дамжуулан нөхөрлөлийг бий болгох чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд тэмцээний гол зорилго оршино. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд тус тусдаа оролцоно. Баг болгон ижил төрлийн хувцастай багийн оноосон нэртэй байх шаардлагатай. Багууд мэдүүлгээ урьдчилан өгч товлосон цагт хоцрохгүй хүрэлцэн ирэхийг хүсье! Тэмцээний үеэр халуун хоол цайгаар үйлчилнэ.Техникийн зөвлөлгөөнийг тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө болно. Жич: Багийн хураамж $90. Бизнесээ сурталчлах, зар мэдээлэл тараах болон манай тэмцээнийг ивээн тэтгэх хүмүүс дараах утсаар холбоо барина уу. Утас: 925-472-0739, 925-788-8791 Тэмцээн болох өдөр цаг: 2011-10-15. 12:00цагаас. Тэмцээн болох газар: Bladium Sports Club 800 West Tower ave Bldg 40 Alameda, CA 94501. Баяраа Маргааш 8 сарын 7-нд 11 цагаас “Есүс бол сайн хоньчин” сэдэвт FMCC-ийн намрын цугларалттай. Өргөнөөр оролцоно уу. Утас: 925 7888791, 510 3182001 Хаяг: 1950 Parkside Drive MS/10 Concord,CA 94519
|








АНУ Калифорниа мужийн Оакланд хот дахь Xристийн Монгол чуулганаас (FMCC) сүүлийн 4 дэх жилдээ зохион байгуулж буй волeиболын тэмцээн маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө.